Нийтлэл
Мон-Атом” ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Далайжаргалтай ураны хөрөнгө оруулалтын талаар ярилцлаа.
-Засгийн газраас тавдугаар сард ураны төсөлд Францтай байгуулах Хөрөнгө оруулалтын гэрээ боловсруулах ажлын хэсэг байгуулж, ажлын хэсгийн гишүүд зургадугаар сард хайгуулын талбайд ажилласан. Тухайн үед хөрөнгө оруулалтын гэрээг намар хийнэ гэж хэлж байлаа. Ингээд юу юугүй намар хаяанд иржээ. Гэрээ боловсруулах ажил хэр явж байна вэ?
-Ажлын хэсэг байгуулагдсанаас хойш санхүү, хууль эрх зүй, байгаль орчин орон нутаг гэсэн гурван чиглэлд ажлын дэд хэсэг байгуулж, гэрээ боловсруулах процесс үргэлжилж байна. Гэрээг байгуулахдаа баримтлах гол хууль нь 2009 онд баталсан Цөмийн энергийн тухай хууль юм. Энэ хуулиар гэрээг Монгол Улсын Засгийн газар, Франц улсын Засгийн газар хооронд байгуулна. Хоёр улс гэрээ хийнэ, компаниуд хийхгүй. Зарчим нь энэ. Ажлын хэсэг гэрээг боловсруулаад Засгийн газрын хуралдаанд оруулна. Ингээд УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд танилцуулах учиртай. Тэгэхээр чуулган эхэлж байж эцэслэгдэнэ. Ажил бодсоныг бодоход хурдан явж байгаа. Францын талын ажлын хэсгийн ахлагч өчигдөр Монгол Улсад ирсэн. Монголд ирсэн энэ хүн бүгдийг нь төлөөлнө. Наймдугаар сард францууд амардаг учраас одоо л ажил нь эхэлж байна. Нөгөө талаас хүлээгдэх асуудал бас бий.
Цөмийн эрчим хүчний ашиг тусыг олж мэдэхээр Францад явсан тэмдэглэлээсээ хуваалцая. Цөмийн эрчим хүчний түлш олборлож, үйлдвэрлэж, атомын цахилгаан станц руу нийлүүлдэг олон улсын тэргүүлэх компанийн төвд ч зочиллоо. Орон нутагт ураны хайгуулын нөхөн сэргээлт хийсэнтэй танилцлаа. Гадаад түнш орнуудаасаа (тэр дотор Монгол хүндтэй байр эзэлж байна лээ) олборлодог ураны хүдрийн боловсруулалт, шинжилгээ, лабораторийн явцтай танилцлаа. Эцэст нь Өмнөд Францадцөмийн эрчим хүчний түлшний үйлдвэрлэлтэй танилцлаа.

Ураан бол Үелэх системийн 92 дугаарт бүртгэгдсэн цацрагт идэвхит химийн элемент юм. Манай дэлхийд маш их тархацтай бодис. Огт ураангүй газар гэж бараг байхгүй байх. Ховор элемент биш учир үнэ ч хямдхан. Гэхдээ нягтралын хувьд Австрали, Канад, Казахстан гуравт одоо илэрчихээд байгаа урааны нийт нөөцийн бараг ерэн хувь нь бий. Одоогоор Монголд илрээд байгаа ураны илэрцийг дэлхийн нөөцийн 2 хувьд хүрэхгүй гэж үздэг.
Гурав. Урааны хотод зочилсон минь
Олон жилийн өмнө ураан хоргүй байсан ч юм биш, оросууд ашиглахаад нейтралжаад, францчууд эрэхээр идэвхждэг юм биш гэдгийг харуулах нэгэн дурсамжаа сэргээн толилуулъя..
1988 он. Урааны хот Мардай орохын урд орой нь Дорнод аймаг дахь “Үнэн” сонины сурвалжлагч И.Батсүхийнд бид хоёр очсон юм. Батсүх гуай бол зохиолч, уран бүтээлч төдийгүй, ардын домог яриаг сонирхон цуглуулдаг, угсаатны зүй сонирхдог, уулзаж ярихад өгөөжтэй хүн байлаа. Тэрээр Мардайд очиж үзээгүй бөгөөд нутгийн хөгшид “Хөгнийн шилд нутагласан хүн нас насалдаггүй байсан” гэх аман домог сонссноо хуучилж билээ.