Монгол Улсын Засгийн газрын 2009 оны 2 дугаар сарын 11-ний өдрийн 45 дугаар тогтоолоор “Уран болон бусад төрлийн цацраг идэвхт ашигт малтмалын геологи хайгуул, олборлолтын үйл ажиллагаанд дангаар болон бусад хуулийн этгээдтэй хамтран оролцох, төрийн төлөөллийг зохих хууль тогтоомжийн дагуу хэрэгжүүлэх” чиг үүрэгтэй 100% төрийн өмчит хязгаарлагдмал хариуцлагатай компани хэлбэрээр байгуулагдсан.