Компани нь өдөр тутмын үйл ажиллагаандаа www.uxc.com, www.tradetechglobal.com  болон бусад ураны үнийн зах зээлийн судалгаа хийдэг баталгаат эх сурвалжуудыг ашигладаг билээ.

2024 он гарснаар ураны ислийн үнэ 92 ам.долл/фунт байсан ба удалгүй 100 долларын босгыг давж, 2024 оны 1-р сарын 22-нд 106 ам.долл/фунт хүрснээр сүүлийн 17 жилийн хугацааны дээд хэмжээнд хүрсэн үзүүлэлт болсон. 

Энэ нь Казахстан Улсад үйл ажиллагаа явуулж буй дэлхийн хамгийн том уран олборлогч компани болох Казатомпром компаниас ураны олборлолтоо 80% хүртэл бууруулах талаар мэдэгдэл гарснаас үүдэн нийлүүлэлт буурах магадлалтай нөхцөл байдал үүссэнтэй холбоотой юм.

2024 оны Нэгдүгээр улирлын төгсгөлд ураны ислийн өдөр тутмын үнэ 88 ам.долл/фунт болж, улирлын туршид 3.4% буурсан. Ийнхүү буурсан хэдий ч ураны ислийн үнэ 2023 оны эхний улиралтай харьцуулахад хоёр дахин өндөр хэвээр байсан нь эерэг үзүүлэлт болж байна.

Ураны ислийн үнийн түүхэн мэдээлэл