Нийтлэл
Хоёр. Малдаа толгойгоо мэдүүлсэн “хүн”
Монголчууд цөөхүүлээ мөртлөө, эзэмших эзэмшихгүй нь хамаагүй асар том нутагт дуртай. Гэхдээ, тодорхой газар нутгийг сахисаар байгаад дуусна гэхгүй. Ган гачиг тохиовол идээшиж дассан нутгаа эзэнгүй орхиход бэлэн. Космополитууд “Чи хаана баймаар байна, тэнд чиний эх орон бий” гэдэг шиг малчин нүүдэлчид “хаана сайхан бэлчээр байна, аль нутагт мал таргалж, онд орохоор байна, тэр чиний нутаг” гэсэн философитой. Суурин иргэд бизнес, зах зээлийн боломж, эдийн засгийн эргэлтийн цэгүүдийг дагаж нутагших эрмэлзэлтэй бол малчид малынхаа аясыг дагах хандлагатай. Нүүдэлчдийн эх орныг хүн нь биш мал нь сонгож өгдөг гэсэн ч болно.
Нэг. Эдийн засгийн эсэргүү бослого
ХХ зууны сүүлийн хагас. Монгол хэлнээ “цацраг туяа эмнэлэг”гэдэг үг хэвшиж байхад дорнод Монголын талд урааны хайгуул хийгдэж, анхны нууц уурхай ашиглалтад орж байлаа. Хүйтэн дайны үе үүнтэй давхцаж таарсан тул Америкчууд хүн төрөлхтнийг устгахаар бэлтгэсэн цөмийн бөмбөгийн тухай сурталчилгаа үүнтэй зэрэгцэв. Хорт хавдрыг эмчлэхэд хэрэгтэйгээс гадна, хүн алахад хэрэглэдэг “цацраг” гэдэг зүйлийг нүүдэлчид ийнхүү ойлгож авлаа. Малчин, ажилчин, ухамсартай сэхээтний социалист Монголын иргэд “Манай талын цацраг идэвхт бодис эрүүл энхэд үйлчилдэг. Харин Америкийн талын радиац бөмбөг болж хүн алдаг” гэх маягийн бүдүүвч томъёололтой үлдэв.
Дорноговь аймгийн Улаанбадрах суманд үйл ажиллагаа явуулж байгаа “Бадрах Энержи” компанитай хамтран Зөөвч-Овоо ордоос уран олборлох төсөлд Засгийн газрын 34 хувийг хэрэгжүүлж байгаа “Мон-Атом” төрийн өмчит компанийн гүйцэтгэх захирал Д.Далайжаргалтай ярилцлаа.
-"Мон-Атом" компани Монголд уран олборлох төсөл дэх Засгийн газрын эрхийг хэрэгжүүлж байгаагийн хувьд олон нийтийн дунд байгаа ойлголтуудыг сайжруулах чиглэлээр юу хийж байна вэ?
-"Мон-Атом" компани 2017 оноос хойш үе шаттайгаар тодорхой ажлуудыг хийсэн. Тухайлбал, таван удаагийн сургалт зохион байгуулахдаа эхний ээлжид төрийн байгууллагууд, салбар салбарын хүмүүсийг хамруулсан. Яагаад гэвэл Монгол Улс анх удаа уран олборлох гэж байгаа учраас зөвхөн иргэд төдийгүй төрийн байгууллагуудад ч мэдэхгүй зүйл олон.
Казахстан улсын өмнөд нутаг Шымкент хотоос 2013 оны өвлийн эхэн сарын нэгэн жихүүн өглөө Монголын сэтгүүлчдийн баг хойд зүгт довтолгож явлаа. Шымкент гэж уул уурхай хөгжлөө дагаад нэн хурдтай тэлж буй хот. Социализмын үед тэнд олон монгол залуус суралцаж, барилгачин болсон гэнэ лээ. Тэндээс 400 км давхиад Сузак мужийн Шу Сарысу хотгорт буй “Катко” компанийн ураны уурхайд хүрнэ. Казахууд бол Монголтой адил нүүдлийн соёл иргэншилтэй, малчин үндэстэн. Тэгш тал нутгаар цардан тавьсан дардан замаар хурд мэдэн довтолгох зуур өвөлжөөндөө буусан малчин айлууд үе үе тааралдана.
Уран гэхээр л Дорноговь аймгийн Улаанбадрах сум, мутацад орсон мал санаанд нь буудаг хүмүүс олон болсон байж мэднэ.“Автомашинтай жагсаал хөдөлгөөн”-ий тэргүүн, физикч Б.Цэгмэд өнгөрсөн оны намар мутацад орсон малын жишээ болгон зургаан хөлтэй хоёр ямаа харуулж төвчигнөсөн. Тэрбээр “Бадрах энержи” компани газрын гүнд хүхрийн хүчил хийж, уран олборлосноор мал мутацад орж байна гэсэн тайлбарыг хэвлэл мэдээллийнхэнд өгч байлаа.
Хоёр. ХОРИОТОЙ ХОТОД
Жирийн эрхтэнтэй оросын гэрт.
…Дорнод аймгийн төв дээр манай сонины өөр нэг ажилтан дөрөө нийлсэн нь “Үнэн” сонины Эдийн засгийн тоймч Г.Жамц гуай. Архангайн“бор” Жамц гэхээр олон хүн андахгүй. Жамц гуай маань тэнд хилийн цэрэгт байгаа хүүгээ эргэх бас давхар ажилтай. Тэрбээр жигтэйхэн ажил хэрэгч, зүгээр суудаггүй нэгэн. Зав зай л гарвал амжуулан, мэдээ сурвалжлагаа бичиж сууна. Гэтэл би болохлоор юмыг хойш тавимтгай, цагийг тулгаж сандран хийдэг алмай нэгэн байх. Ямар сайндаа л үзсэн юмныхаа хамгийн сонин байж болох хэсгийг гуч гаруй жилийн хойно ийнхүү бичиж суухав дээ.