Нийтлэлүүд

Д.Далайжаргал: Бид анхан шатны буюу ямар ч хор хөнөөлгүй шар нунтаг үйлдвэрлэнэ.

Мон-Атом” ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Далайжаргалтай ураны хөрөнгө оруулалтын талаар ярилцлаа. -Засгийн газраас тавдугаар сард ураны төсөлд Францтай байгуулах Хөрөнгө оруулалтын гэрээ боловсруулах ажлын хэсэг байгуулж, ажлын хэсгийн гишүүд зургадугаар сард хайгуулын талбайд ажилласан. Тухайн үед хөрөнгө оруулалтын гэрээг намар хийнэ гэж хэлж байлаа. Ингээд юу юугүй намар…

Цөмийн эрчим хүч – Францын өнцгөөс (3)

Цөмийн эрчим хүчний ашиг тусыг олж мэдэхээр Францад явсан тэмдэглэлээсээ хуваалцая. Цөмийн эрчим хүчний түлш олборлож, үйлдвэрлэж, атомын цахилгаан станц руу нийлүүлдэг олон улсын тэргүүлэх компанийн төвд ч зочиллоо.…

Цөмийн эрчим хүч- Францын өнцгөөс/2/

Цөмийн эрчим хүчний ашиг тусыг олж мэдэхээр Францад явсан тэмдэглэлээсээ хуваалцая. Цөмийн эрчим хүчний түлш олборлож, үйлдвэрлэж, атомын цахилгаан станц руу нийлүүлдэг олон улсын тэргүүлэх компанийн төвд ч зочиллоо.…

Цөмийн эрчим хүч – Францын өнцгөөс (1)

Цөмийн эрчим хүчний ашиг тусыг олж мэдэхээр Францад явсан тэмдэглэлээсээ хуваалцая. Цөмийн эрчим хүчний түлш олборлож, үйлдвэрлэж, атомын цахилгаан станц руу нийлүүлдэг олон улсын тэргүүлэх компанийн төвд ч зочиллоо.…
images/icon/vision.png#joomlaImage://local-images/icon/vision.png?width=120&height=120

Бидний уриа

Бидний ирээдүйн эрчим хүч.

images/icon/mission.png#joomlaImage://local-images/icon/mission.png?width=480&height=480

Бидний зорилго

Монгол Улсын төрөөс цацраг идэвхт ашигт малтмал болон цөмийн энергийн талаар баримтлах бодлогын хүрээнд цацраг идэвхт ашигт малтмалын нөөц баялгийг өсгөн нэмэгдүүлэх, түүнийг энхийн зорилгоор олборлогч, боловсруулагч, экспортлогч улмаар тэргүүлэгч орны нэг болох, нөлөө бүхий улсуудын стратегийн сонирхлыг буй болгох, Монгол Улсын тогтвортой хөгжил, үндэсний аюулгүй байдлыг хангах зорилготой.

Slide
PlayPlay
Heading layer
Нийтлэг асуулт хариулт
Иргэд, олон нийтээс ирдэг түгээмэл асуултын хариуг тоймлон хүргэж байна.
Уран нь дэлхий анх үүсэхэд хамт үүссэн байгалийн цацраг идэвхт элемент бөгөөд байгалийн цацраг идэвх нь дэлхийн царцдасыг хөрөхөөс хамгаалдаг дулааны үндсэн эх үүсвэрийн үүрэг гүйцэтгэдэг. Энэ чанараараа уран нь цахилгаан эрчим хүч гаргах цөмийн үйлдвэрийн гол түүхий эд болдог. Уран далай, тэнгисийн ус гэх мэтчилэн хаа сайгүй байдаг.
Ураныг дулаан болон цахилгаан эрчим хүчний эх үүсвэр гаргахад ашиглахаас гадна, ашигласан түлшний 94%-ийг дахин боловсруулж цөмийн түлш болон эрүүл мэнд, уул уурхай, аж үйлдвэр, хөдөө аж ахуй зэрэг бүхий л салбар ашиглах цацраг идэвхт үүсгүүр гарган авдаг.
Ураны олборлолт нь бусад төрлийн ашигт малтмалтай адил илээр олборлох, далдаар олборлох мөн ГДУО гэх мэт аргуудыг ашигладаг. Эдгээр аргаас тухайн ашигт малтмалын геологийн тогтцоос нь хамааруулан сонгон ашигладаг
Уран хүний биед шууд хор хөнөөл үзүүлэхгүй. Учир нь байгалийн уран бол дэлхий анх үүсэхэд үүссэн, химийн элемент бөгөөд дэлхийн царцдас, чулуулаг, хөрс, шороо, ус, ургамал, нүүрс гээд хүрээлэн буй орчны бүхий л зүйлд агуулагдаж байдаг.
Хэдийгээр дулааны цахилгаан станцууд нь дэлхийн нийт дулаан, цахилгааны эрчим хүчний дийлэнх хувийг хангаж байгаа ч тэр хэмжээгээрээ “дэлхийн дулаарал”-ыг үүсгэж, цаг уурын өөрчлөлтөд муугаар нөлөөлж байгаа нь тодорхойлогдсон. Мөн хүний өвчлөлийн олон шалтгаанууд нүүрс, нүүрсхүчлийн хийнээс үүдэлтэй байгаа дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас тогтоосон. Тиймд НҮБ-аас хүлэмжийн хийг ялгаруулахыг хориглосон Монреалийн ба Киотогийн гэрээ программуудыг дэлхийн бүх улс орон дагаж хэрэгжүүлэхийг хатуу шаардаж байгаа.
Монгол Улс уранаа олборлоод эхэлвэл зөвхөн татвар төлбөр хэлбэрээр жилд 50 сая доллорын орлого бүрдүүлнэ. Тухайлбал улс болоод орон нутагт АМНАТ, газрын төлбөр, тусгай зөвшөөрлийн төлбөр, ус ашигласны төлбөр, аж ахуй нэгжийн орлогын албан татвар, нийгмийн даатгалын шимтгэл, хувь хүний орлогын албан татвар, үл хөдлөх хөрөнгийн албан татвар, гаалийн ашгийн татвар, ногдол ашгийн татвар гэх мэт татварууд байна.
Монгол Улсын Их хурлаас 2009 онд “Монгол Улсын төрөөс цацраг идэвхт ашигт малтмал болон цөмийн энергийн талаар баримтлах бодлого” болон Цөмийн энергийн тухай хуулийг баталснаар уран олборлох эрх зүйн орчин бүрэн бүрдсэн. Өнөөдрийн байдлаар Цөмийн энергийн салбарын үйл ажиллагааг зохицуулсан олон улсын 3 гэрээ конвенц, 3 бодлогын баримт бичиг, 2 хууль, 13 дүрэм журам, стандарт норм байна. Үүнээс гадна “Монгол Улсын мянганы хөгжлийн зорилтод суурилсан үндэсний хөгжлийн цогц бодлого”, “Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал” зэрэг томоохон баримт бичигт цөмийн энергийг энхийн зорилгоор ашиглах, уран олборлох асуудлууд тусгагдсан байдаг.
Дэлхий дээр 2019 онд 14 улс уран олборлож 64,566 тонн шар нунтаг үйлдвэрлэсэн байна. Эдгээрийн 57%-ийг ГДУО аргаар олборлосон байна. Монгол Улс нь уранаар баялаг тул эдгээр улсын сайн туршлагыг өөрийн орондоо нутагшуулаад уранаа эдийн засгийн эргэлтэд оруулж, олон улсын тавцанд гарах боломж бүрэн байгаа.

“Мон-Атом” ХХК

Монгол Улсын Засгийн газрын 2009 оны 2 дугаар сарын 11-ний өдрийн 45 дугаар тогтоолоор “Уран болон бусад төрлийн цацраг идэвхт ашигт малтмалын геологи хайгуул, олборлолтын үйл ажиллагаанд дангаар болон бусад хуулийн этгээдтэй хамтран оролцох, төрийн төлөөллийг зохих хууль тогтоомжийн дагуу хэрэгжүүлэх” чиг үүрэгтэй 100% төрийн өмчит хязгаарлагдмал хариуцлагатай компани хэлбэрээр байгуулагдсан.